Би ер нь шинэ жил гээд эртнээс догдлоод байх шиг байнаа. Гэхдээ ингэсээр байгаад л нэг мэдэхэд шинэ он хаалга тогшоод оръёоо гээд байж байдаг шүү дээ.
Дунд сургуульд байхдаа найзууддаа шинэ жилийн мэндчилгээ, бэлэг өгөөд л тэрүүхэн тэндээ тэмдэглэчихдэг л байлаа.
Харин мэндчилгээн дээрээ бичих үгээ юу гэхээ мэдэхгүй хэцүү байдаг байсан шүү. Ингээд би над шиг зүйлтэй тохиолддог хүмүүст зориулаад таалагдсан мэндчилгээний үгнээс хуваалцъя
Цасан ширхэгийн тоогоор инээд бэлэглэе
Цагаан сүүний өнгөтэй хайр бэлэглэе
Амсаад л бялхам жаргал бэлэглэе
Алгуурхан ирж буй шинэ оны мэнд хүргэе!
Дуулж баясч угтаарай, шинэ оноо
Дурлаж дурлуулж яваарай, шинэ ондоо
Дутуугаа дүүргээд аваарай, цаг байна
Дутагдлаа засаад амьдраарай, нас байна
Буурлаа дээдэлж яваарай, буян нь ирнэ
Бусдыгаа хүндэлж амьдраарай, нэр нь ирнэ
Бодлоо цэгцэлж амьдраарай, үйлс нь бүтнэ
Буянаа түгээж яваарай, жаргал ирнэ