2010/11/27

My world begins



Сайн байцгаана уу? 
Монгол улсынхаа тусгаар тогтносон өдөр өөрийн blog-ыг 
нээж байгаадаа маш их таатай байна.
Ингээд би гэдэг хүн блогчин болох нь дээ хэхэ.







     Шинэ жил хурдан болж тэр сайхан уур амьсгал, баяр хөөрийг мэдрэх ч үнэхээр жаргалтай. Хүн бүр хамгийн сайхнаараа гоёцгоож, бүх зүйл өнгөлөг гэгээтэй харагддаг тэр л баярт би дуртай. 

Жил бүр чихэр, жимсээр дүүрсэн уут дүүрэн бэлэг аваад л, түүнийгээ бага багаар идэж дуусгадаг хүүхэд насны минь дурсамж одоо ч хүртэл тодхон санагдаж байна.



Шинэ жилийн үдэш хөөрсөн догдолсон хүмүүс хаа сайгүй тааралдана. Гэртээ ч тэр, албан үүргээ гүйцэтгэж яваа ах эгч нар ч тэр, хайртай хүн рүүгээ яаран гүйж яваа дурлалт залуус ч тэр бүгд л нэг л зүйлийг хүлээж, нэг л зүйлийн төлөө тэмүүлнэ. 


Ширхэг ширхэгээр будран хаялах цасан ширхэгүүд
Сэвшин үлээх өвлийн салхи нь намуухаан, дулаахаан
Сэтгэл хүртэл нэг л хачин тайван жаргалтай
Шинэ жилийн цагаан шөнө дулаахаан, амгалан
Өнгө өнгөөр анивчих хотын гудамжаар
Өвлийн улирал гэрэл нэмэн саруулхаан, гэгээтэй
Уйтгар үргээх хосын инээд дүүрэн баясалтай
Учирлын цагаан шөнө дөлгөөхөн, намуухан

No comments:

Post a Comment